CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шин Жиньпин Хятадын мэргэжлийн боловсролын байгууллагын 100 жилийн ойд баяр хүргэв

05-08-2017 11:05

Хятадын мэргэжлийн боловсролын байгууллагын 100 жилийн ойд тохиолдуулан Хятад улс дарга Ши Жиньпин баярын захидал илгээлээ.
Тэр баярын захидалдаа, Хятадын мэргэжлийн боловсролын байгууллага бол Хятадын хамгийн эрт байгуулагдсан боловсролын байгууллага юм. Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө тус байгууллага гэгээрэл боловсролоор эх орноо аврах зорилт тавьж, уламжлалт боловсролд өөрчлөлт хийж, мэргэжлийн боловсролын хөгжлийг түлхэн ахиулж, эх оронч ардчилсан хөдөлгөөнд оролцож, үндэстнээ аврах үйл хэрэгт гар бие оролцож, ХКН-ын удирдлагыг хүлээж, ардчилал дэвшлийг хөөцөлдсөн эх оронч байгууллага болсон юм. Шинэ Хятад улс байгуулагдсанаас нааш, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас нааш тус байгууллага нам ба улс орны гол ажлын тойронд нийгмийн олон салбарын зүтгэлтэн нар болон гадаад дахь Хятадын мэргэжлийн боловсролыг анхааран халамжлагч хүмүүстэй хэлхээ холбоо тогтоож, мэргэжлийн боловсролыг хөгжүүлж, шинжлэх ухаан боловсролоор улс орноо мандуулах болон мэргэжлийн боловсон хүчнээр эх орноос хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, эн орны нэгдлийн их үйл хэрэгт идэвхтэй хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100