CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Монгол, Хятадын спорт аялал жуулчлалын форум боллоо

05-08-2017 16:30

 2017 оны Монгол, Хятадын спорт аялал жуулчлалын "Нэг бүс нэг зам" форум 5-р сарын 5-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.
Монголын талаас МУ-ын БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МУ-ын БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, МУ-ын ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Я.Ариунболд, МУ-ын Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Ян Чиндүн, зөвлөх Ли Яньжүнь, Шэнши Жүнти группийн ТУЗ-ын дарга Хө Давэй зэрэг хүмүүс болон хоёр талын аялал жуулчлалын салбарын төлөөлөл 100 орчим хүн форумд оролцож, Ж.Батсуурь сайд, Элчин зөвлөх Ян Чиндүн нар баяр хүргэж, үг хэлсэн байна. Хоёр талын аялал жулчлалын холбогдох байгууллага нэгж өөр өөрийн аялал жуулчлалын нөхцөл байдал, хамтран ажиллах боломжийн талаар санал бодлло солилцож, хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурав. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар хоёр талд асар их боломж байгааг форумд оролцсон хүмүүс санал нэгтэй хэлж байлаа.

Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100