CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Танзанид авто машины осол гарчээ

05-08-2017 09:45

 6-нд Танзанийн хойд бүсэд авто машины осол гарч, багш сурагч нийлээд 35 хүн суусан сургуулийн автобус хурд хэтрүүлсний улмаас уулын хавцал руу унаж, 31 хүн амиа алдсаны 3 нь багш байжээ.

Осол гарсан Карату бүсийн албаны хүн Терезия Махонгогийн танилцуулнаар, орон нутгийн цагаар өглөөний 7 цагийн үеэр багш сурагчдын суусан энэ автобус хойд нутгийн хот Аруша-гаас гарч, Карату бүсийн нэг сургууль руу явж байгаад Арушагаас 150 км зайтай Марера хавцалд осолджээ. Аруша мужийн цагдаагийн газрын дарга хэвлэл мэдээллийнхэнд хандан : Ослын шалтгааныг шалгаж байна, механик гэмтэл, эсвэл хүний хүчин зүйлээс болсон осол эсэх нь тодорхойгүй байна. Амиа алдсан, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргээд байна гэжээ.

Танзанийн ерөнхийлөгч Жон Магуфули сургуулийн автобус осолд орсонтой холбогдуулан 6-ны орой эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр эмгэнэлийн захидалдаа: "Энэ осол амиа алдсан хүмүүсийн гэр бүл, улс оронд асар их уй гашуу, гарз хохирол учрууллаа" гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100