Илгээмж хүлээн авч илгээх төвд Роботууд ажиллаж байна
05-05-2017 15:41
Жэжян мужийн И Ү дэхь “Шэн Түн” буухай хүргэлтийн бөөний төвд 700 гаруй робот илгээмж ангилах ажил хийж байна.
Энэ төрлийн робот нь гадна төрхийн хувьд шал цэвэрлэгч роботтой төстэй хэдий ч оройн хэсэгт нь чөлөөтөй хөдлөж болохуйц тавагтай юм байна. Уг робот нь 5 кг -аас бага илгээмжийн хүндийг хэмжих, код унших, ангилах чадвартай бөгөөд ажиллах явцдаа гарч буй саадыг тойрч гарахаас гадна бие даан явж өөрийг цэнэглэдэг аж.
Ингээд роботын ажиллах явцаас танилцуулья.
1.Ажилтан илгээмжийн кодтой хэсгийг Роботын тавагт дээш харуулан тавина .
2 Үүний дараа тухайн илгээмжийн код уншигдана .
3 Ингээд илгээмжийг зөөвөрлөх зааврыг ерөнхий компьютер роботод өгдөг аж.
4 Үүний дараа робот тухайн газарт илгээмжийг хүргэж буулгадаг гэнэ.
Уг роботын ажиллах системийг “Шэн Түн” буухиа илгээмжийн компани Жэжян мужийн “Ли Бию Робот” компани хамтран бүтээжээ. Өнөөдрийн байдлаар И Ү, Тян Жинь, Линь И зэрэг гурван байгууллагад уг роботыг илгээмж ангилахад ашиглаж байгаа бөгөөд хөдөлмөрийн бүтээмж нь тун өндөр байгаа гэнэ.
Эх сурвалж :Синьхуа агентлаг