CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

"Америкийн Эрүүл мэндийн даатгалын хуул"-ийн төслийг баталжээ

05-05-2017 11:20

 АНУ-ын конгрессын Төлөөлөгчдийн танхим 4-ний өдөр санал оруулж, "Америкийн Эрүүл мэндийн даатгалын хуул"-ийн төслийг баталж, "Обамагийн эрүүл мэндийн өөрчлөлт"-ийн төслийн гол агуулгыг цуцлан орлуулах талаар ахицтай боллоо.

Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах нам, Ардчилсан намын гишүүн мөн өдөр Бүгд найрамдах намын дэмжиж буй "Америкийн Эрүүл мэндийн даатгалын хуул"-ийн төслийн тухай хэдэн цагаар ширүүн маргаж, үдээс хойны санал хураалтад Төлөөлөгчдийн танхим 217 нь дэмжиж, 213 эсэргүүцсэн саналаар тус төслийг баталжээ.

Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намын гишүүн Пол Райн мөн өдөр хэлэхдээ, Барак Обамагийн эрүүл мэндийн өөрчлөлт бүтэлгүйдсэн, бид өвчтөнөө гол болгосон эмнэлгийн даатгалын системийг эрт хэрэгжүүлэх ёстой гэжээ.

Тус төслийн дагуу Америкийн муж улсууд "Обамагийн эрүүл мэндийн өөрчлөлт"-ийн гол агуулгыг үлдээх юм уу орхих өргөдөл дэвшүүлэх эрхтэй. Ирэх арван жилд холбооны засгийн газраас "Обамагийн эрүүл мэндийн өөрчлөлт"-ийг цуцалсны улмаас даатгалын зардал нь нэмэгдсэн хүмүүсийг 138 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх болно.

Тус төслийг Сенатад оруулж хэлэлцүүлнэ. Америкийн Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхан бодитой агуулгын тухай үргэлжлэн маргах болзошгүй гэж судлаачид хэлж байлаа.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100