CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хонгконгийн дотоод хэрэгт оролцохыг эсэргүүцнэ

05-05-2017 11:01

4-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, Хонгконг эх орныхоо мэдэлд буцсан 20 жилийн хугацаанд, "Нэг орон хоёр систем", "Хонгконгчуудаар Хонгконгыг засах", дээд хэмжээгээр өөртөө засах чиг бодлогыг сайтар хэрэгжүүлэв. Энэ нь ямар ч өрөөсгөл үзэлгүй хүмүүсийн нийтээрээ хүлээн зөвшөөрч буй бодит үнэн юм гэв.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 5-р сарын 3-нд Америкийн "Конгресс болон захиргааны байгууллагын Хятад улсын комисс" "Эх орны мэдэлд буцсан 20 жилийн хугацаанд, Хонгконгийн загвар үргэлжилж чадах эсэх" сэдэвтэй сонсгол хэлэлцүүлэг зохиож, "нэг улс хоёр систем" бодлогыг хэрэгжүүлсэн байдлын тухай шүүмж өрнүүлсэн байна.

Гэн Шуан, Америкийн холбогдох сонсгол хэлэлцүүлэг нь Хонгконгийн үйл хэргийг багтаасан Хятадын дотоод хэрэгт илээр халдаж буй явдал юм. Хятад улс үүнд маш их дургүйцэж, хатуу эсэргүүцэл илэрхийлж байна. Хонгконг бол Хятадын онцгой бүс, Хонгконгийн үйл хэрэг нь Хятадын дотоод хэрэг, аливаа гадаад орон ямарваа хэлбэрээр Хонгконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ. Хонгконгийн онцгой зарим хүн гадаадын хүчинтэй сүлбэлдэж, Хонгконгийн хэрэгт оролцож байна. Тэдний оролдлого нь биелэгдэшгүй юм гэв.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100