CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Данийн ерөнхий сайдтай уулзав

05-04-2017 11:26

 3-ны үдээс хойш Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ардын их хурлын ордонд Хятад улсад айлчилж буй Данийн ерөнхий сайд Ларс Локке Расмуссентэй хэлэлцээ хийв.

Ли Кэчян, "Дани бол Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон өрнөдийн орны нэг юм, урт хугацааны турш "нэг хятад улсын бодлогыг баримталсаар ирэв. Хоёр орны харилцааны үндэс суурь бат бэх байж, хөгжлийн сайн хандлагатай бөгөөд иргэдийн харилцаа тасралтгүй эрчимжиж байна. Хятад улс хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 10 жилийн ойг тохиолдуулан харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн гүнзгийрүүлж, харилцаагаа өргөтгөж, Хятад Данийн харилцаа хамтын ажиллагааг урагш хөгжүүлэхэд бэлэн байна" гэв.

Ли Кэчян, "Хятад, Данийн эдийн засаг харилцан нөхөх чанартай бөгөөд нэгдсэн ашиг сонирхол олон байж, хамтын ажиллагааны хэтийн төлөв сайн байна" гэв.

Тэрээр онцлохдоо, "Хятад-Европын холбоо, Хятад-Хойд Европын орнуудын харилцаа болон хамтын ажиллагааны хөгжилд Данийн гүйцэтгэж буй чухал үүргийг Хятад улс дээд хэмжээгээр чухалчилж, Дани улстай хамтдаа бүс нутаг, дэд бүс нутаг түүнчлэн олон улс бүс нутгийн асуудлаар зохицуулалтаа эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжин, эдийн засгийн даяаршлыг зүй зохистой хөгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчлан, энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулж, хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна" гэв.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100