CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгч Дутерттэй утсаар ярилаа

05-04-2017 10:13

3-нд Хятад улсын дарга Ши жиньпин Филиппиний ерөнхийлөгч Родриготой утсаар ярилаа.
Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн жил би тантай хоёр удаа уулзаж, хоёр орны харилцааг сайжруулан хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголттой болж, хоёр орны харилцаа бүх талаар сайжирсан юм. Өдгөө хоёр талын улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон салбар дахь хамтын ажиллагаа бүх талаар өрнөж байна. Хоёр талын Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх яриа хэлэлцээ зөвшилцлийн зам суваг байгуулагдаад байна. Энэ нь Хятад Филиппин хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцэж, Азийн хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэд нотолгоог олсон юм. Хятад Филиппин хоёр орны сайн хөршийн найрамдал хамтын ажиллагааны их талыг баримталж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг бүх хүчээрээ ахиулж, хоёр орон хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээх ёстой гэлээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Филиппин АСЕАН-ны жижүүр дарга орны хувьд Зүүн Өмнөд Азийн хамтын ажиллагааг зөв замаар хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг Хятадын тал сайшааж байна. Филиппин бол Хятадын найрсаг хөрш бөгөөд нэг бүс нэг замын байгуулалтын чухал түнш юм. Таныг нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцохыг хүсэж байна. Тухай үед ерөнхийлөгч тантай дахин уулзахыг хүсэн хүлээж байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100