CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Хятадын хууль зүйн их сургуульд ажиллав

05-04-2017 10:24

 5-р сарын 4-ний залуучуудын баяр болон Хятадын хууль зүйн их сургууль байгуулагдсаны 65 ойн өмнөхөн ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 3-ны үдээс өмнө Хятадын хууль зүйн их сургуульд ажиллалаа. Тэрээр намын төв хорооны өмнөөс Хятадын үндэстнүүдийн залуучуудад цогтой халуун баярын мэнд дэвшүүлж, боловсрол, залуучууд , хууль зүйн салбарт ажиллаж байгаа хүмүүст дотнын мэндчилгээ дэвшүүллээ. Тэр цохон тэмдэглэхдээ, улс орноо бүх талаар хуулийн засаглалтай болгох бол урт хугацааны бөгөөд томоохон түүхт үүрэг юм. Хятадын онцлогтой социализмын замналыг баримталж, Марксист хууль зүйн үзэл санаа болон Хятадын онцлогтой социалист хууль зүйн онолоор жолоодуулж, ёс суртахуун, хуулийн мэдлэгийг хослуулсан үлэмж хэмжээний хууль зүйн боловсон хүчин хүмүүжүүлэх хэрэгтэй байна гэжээ.
Тэр цохон тэмдэглэхдээ, Хятадын ирээдүй бол залуучуудынх, Хятадын үндэстнүүдийн ирээдүй ч залуучуудынх. Залуучууд хүсэл мөрөөдөл, цог жавхаа, ерөнхий боловсрол улс орны хөгжлийн чухал эрч хүч юм. Мөн улс орны өрсөлдөх хүчний гол элемент юм. Өнөөгийн Хятадын хамгийн тод уриа бол хоёр 100 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм гэжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100