CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Европын холбоо "Европын холбооноос гарах" хэлэлцээний төслийг нийтлэв

05-04-2017 10:42

 Синьхуа агентлагийн мэдээ: 3-нд Европын холбоо Европын холбооны зөвлөлд Их Британитай "Европын холбооноос гарах" тухай хэлэлцээ хийх санал дэвшүүлж, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг чухалчлахыг шаарджээ.

Энэ саналд "Европын холбооноос гарах" хэлэлцээний төсөл багтсан байна, үүнд голцуу 4 салбарыг багтаажээ. Иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлын тухайд, Их Британид амьдарч буй Европын холбооны 3 сая 200 мянган иргэдийг хамгаалах, Европын холбооны 27 оронд амьдарч буй Их Британийн 1 сая 200 мянган иргэний байр суурь, эрх ашгийг хамгаалах нь Европын холбооны тэргүүн чухал үүрэг мөн. Банк санхүүгийн зохицуулах төслийн тухайд "Европын холбооноос гарах баланс"-ын асуудлын тухайд, энэ асуудлын тухай зөвшилцөн, тохиролцоонд хүрсний дараа сүүлчийн зөвшилцөх шатанд орох ёстой гэж цохон тэмдэглэжээ. Ирландын хилийн хэлэлцээр 1998 онд тохиролцсон Умард Ирландын энхийн хэлэлцээрийг зөрчиж болохгүй гэжээ. Үүнээс гадна, маргааныг зохицуулах механизм байгуулж, "Европын холбооноос гарах" хэлэлцээрийг удирдахыг төсөлд санал болгожээ.  

\Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100