CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

"Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-ний нэр хүндийг хамтаар хамгаалах хэрэгтэй

05-03-2017 10:52

 Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын Зэвсэг хорогдуулах элч Фүцүн 2-ны өдөр Венад хэлэхдээ, "Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-ний нэр хүнд, нийтлэг чанар болон үр ашгийг олон улсын хамтын нийгэмлэг хамтаар хамгаалах хэрэгтэй" гэжээ.

"Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ" 2020 он хянан хэлэлцэх 10-р хурлын 1-р бэлтгэл хурал 2-ны өдөр НҮБ-ын Вена дахь төв байранд болжээ. Хятад, Америк, Орос, Англи, Франц цөмийн зэвсэгтэй 5 орныг багтаасан 110 гаруй гэрээ байгуулагч орон төлөөлөгчөө томилон хуралд оролцжээ. Хурал нь зэвсэг хорогдуулах, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх ба цөмийн эрчим хүчийг энх тайвнаар ашиглах зэрэг гурван том тулгуур асуудлыг хэрэгжүүлсэн байдлын тухай авч хэлэлцсэн бөгөөд энэ ээлжийн гэрээний хянан хэлэлцэх ахицын тухай зохион байгуулалтын зохицуулалт хийхээр шийджээ. Хятадын Зэвсэг хорогдуулах элч Фүцүн тэргүүтэй Хятадын төлөөлөгчид тус хуралд оролцжээ.

Фүцүн хэлэхдээ "уг гэрээ бол олон улсын зэвсэг хорогдуулах болон цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийг сэргийлэх механизмын үндэс суурь юм. Түүний байр сууринд эргэлзэж болохгүй бөгөөд үүнийг ч орлуулж болохгүй юм" гэжээ.  

   \Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100