CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ болон Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхны хурал болов

05-03-2017 10:30

2-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Бээжинд, Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд болон Олон улсын хамтын ажиллагааны сайд Абдулла бин Заид Аль Нухайянтай Хятад болон Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхны хурлыг хамтдаа даргалан явуулаа.

Ван И хэлэхдээ, Хятад болон Арабын Нэгдсэн Эмират улс найрсаг харилцаатай. 2015 онд дарга Ши Жиньпин болон Хунтайж Абу-Даби нар хоёр орны харилцааны хөгжлийн зураг төлөвлөгөө боловсруулсан юм. Жил гаруйн турш, хоёр тал олон салбарын хамтын ажиллагаа урагш хөгжиж, сайн сайхан байдлыг бий болголоо гэжээ.

Хэлэлцээ дууссаны дараа, Ван И болон Абдулла бин Заид Аль Нухайян нар "хоёр орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах тухай санамж бичигт" гарын үсэг зурсан байна.
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100