CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Номхон далайд анхны хөвөгч хот баригдана

05-03-2017 15:50

Францын Полинез засаг захиргааны нэгжийн эрх баригчид саяхан Калифорнийн Seasteading Institute-гийнхэнтэй хөвөгч арал төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Санамж бичигт дурдсанаар Номхон далайн өмнөд хэсэгт 2019 онд дэлхийн хамгийн анхны "хөвөгч хот"-ын барилгын ажил эхлэх тухай тусгасан гэж ABC мэдээлсэн байна.
118 аралтай ч үерийн улмаас далайн түвшин нэмэгдэж аль нэг хэсэг нь байнга аюул дор байдаг Полинезийнхний хувьд энэ шийдвэрийг хэрэгжүүлэх нь оршин тогтнолынх нь асуудал болж байгаа ажээ.
Seasteading Institute-ийн захирал Рандолф Хенкений хэлснээр төслийн эхний үе шатанд эдийн засаг, байгаль орчны нөлөөлөл, түүнчлэн эрх зүйн судалгааг хийх юм. Ялангуяа хууль зүйн талаас нь асуудлыг сайтар авч үзэх гэнэ, учир нь хөвдөг улс бий болгох гэж байгаа явдал аж.
Полинезийн "хөвөгч хот"-ын туршилтын загварыг олон улсын усанд эхэндээ оруулахгүй гэж төлөвлөж байгаа ч, төслийн цаашдын хөгжил нь ийм байдалд хүргэнэ гэж үзэж байгаа гэнэ.
Хоёр жилийн өмнө БНХАУ-д Floating City буюу хөвөгч арал-метро полис хот байгуулах үзэл баримтлалыг танилцуулсан. Өмнө нь Япончууд сараана-хот төслийг бас санаачилж байсан ба, Францын архитектор Винсент Каллебо энэ чиглэлээр мэргэшсэн байна. Мөн Мальдивын далайн од хэлбэртэй хөвөгч хот төсөл нь үнэхээр гайхалтай байсан аж. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100