CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ӨМӨЗО 70 жилийн ойтойгоо золголоо

05-02-2017 11:26

Синьхуа агентлагийн мэдээ: ӨМӨЗО 1947 оны 5-р сарын 1-нд Хянган аймгийн Улаанхот анх байгуулагдсан. Өдгөө тус хотын иргэд өөртөө зассаны 70 жилийн ойгоо дуу хууртайгаар тэмдэглэв. Төв талбайд морин хуурын эгшиг, уянгат дуу хангинан, андай бүжгээ бүжиглэцгээнэ. 74 настай Бай Чүньмэй өндөр настан ярихдаа: "Өнөөдөр манай ӨМӨЗО-ны 70 жилийн ойн өдөр. Хүмүүс зөвхөн хөдөлмөрчдийн баяраа тэмдэглэж байхад бид давхар баяр тэмдэглэж байна" гэлээ.

Улаанхотын төвд байрладаг хоёр давхар хөх тоосгон байшинд 70 жилийн тэртээ ӨМӨЗО байгуулагдаж байсан юм. Энэ жил 91 настай Улаанхотын иргэн Ли Күнь ярихдаа, "одоогийн амьдрал эрс өөр болсон. Өмсөж зүүх, идэж уухад санаа зовохгүй, суух орон байр, унах унаатай болсон, хот маань их өөрчлөгдсөн" гэлээ.

Хянган аймгийн хөгжил нь ӨМӨЗО-ны хөгжлийн нэгэн тод жишээ юм. 70 жилийн турш ӨМ-ын 25 сая ард иргэд харилцан түшилцэн, нэг гэрийн хүмүүс шиг нэг нэгнээ харж харгалзан, хамтдаа урагшлан, үндэстэн хоорондоо эв найртай, нийгмийн байдал тогтвортой, хил хязгаар амар амгалан болж, хятадын хойд нутгийн үзэмжит бүс болон хөгжсөн. Хуучин цагт мал аж ахуйн чухал бүс байснаас одоо цэвэр эрчим хүчний бааз, орчин үеийн нүүрсний химийн үйлдвэрлэлийн бааз болтлоо хөгжөөд байна.

Эх сурвалжаас үзвэл, сүүлийн үед ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баярыг тэмдэглэж Хөх хот, Ордос зэрэг хотуудад төрөл бүрийн арга хэмжээ зохиож байна.

Н.Пүрэвжав
 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100