CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Солонгосын хойгийн байдал 50 жилийн турших хамгийн хүнд үедээ байна

05-02-2017 11:38

Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлагаас 5-р сарын 1-нд мэдээлснээр, БНАСАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 5-р сарын 1-нд үг хэлж, Солонгосын хойгийн байдал 50 жилийн турших хамгийн хүнд үедээ байна гэжээ.

Тэрхүү хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ АНУ, БНСУ энэ онд түүхэнд хамгийн том цар хэмжээтэй "зангилаа шийдвэр", "Тас" хэмээх нэгдсэн цэргийн сургуулилалт хийж, 300 мянга гаруй цэргийн хүч болон төрөл бүрийн цөмийн стратегийн зэвсэг ашиглан эхэлж цөмийн цохилт өгөхөөр санаархаж байна. Цаашлаад "Carl Vinson" нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцны аяллын шугамыг өөрчилж, Солонгосын хойгийн усан хилд ирүүлж байна гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, БНАСАУ цөмийн сүрдүүлэх хүчтэй байх бодлогоо үргэлжлэн баримталж, АНУ-ын бусад орныг санаан зоргоор түрэмгийлдэг байдлыг БНАСАУ-ын биед бий болгохгүйг баталж чадна гэжээ.

\Гэрэлт орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100