CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Нандингоо, Саранзаяа нар дэлхийн "Хятад хэлний гүүр"-т Монгол улсаа төлөөлөн өрсөлдөнө

05-02-2017 14:13

 "Хятад хэлний гүүр" дунд сургуулийн сурагчдын дэлхийн 10-р тэмцээний Монголын бүсийн шалгаруулалт 4-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод болж өнгөрлөө. БНХАУ-ын Күнзийн Төв Институт Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын албанаас санаачилж, МУИС-ийн Күнзийн институт, Монголын Хятад хэлний багш нарын холбоо хамтран зохион байгуулж, Хятад Монголын Соёл боловсролын сан, "Мү Ма Рэн" олон улсын аялал жуулчлалын компанийн дэмжлэгээр урьдчилсан шалгаруулалтанд тунаж үлдсэн 15 сурагч оролцож, Хэшиг дунд сургуулийн сурагч Э.Нандингоо, Үй Цай дунд сургуулийн сурагч Б.Саранзаяа нар 1-р байр эзэлж, Монгол Улсын нэрийн өмнөөс БНХАУ-д болох Дэлхийн Хятад хэлний гүүр тэмцээнд дэлхийн олон орны залуучуудтай өрсөлдөн оролцоно. Мөн сурагч Э.Нандингоо шилдэг авьяастнаар, 23-р сургуулийн сурагч Х.Нонна шилдэг уран илтгэгчээр тус тус шалгарлаа. Шилдэг зохион байгуулагчаар Хэшиг, Үй Цай болон Найрамдал сургуулиуд тус тус шалгарчээ.
БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй, Захиргааны зөвлөх Гао Фэн-ин, МУИС-ийн Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жүньли, Монголын талын захирал ноён Чимэдцэеэ, Монголын Хятад хэлний багш нарын холбооны дарга хатагтай Батмаа нар шалгаруулалтыг сонирхон үзэж, шагнал гардуулав.

Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100