CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх хот-Жунгар-Ордосын төмөр зам ашиглалтад орно

04-28-2017 10:20

Хятадын Төмөр замын 6-р товчооноос мэдээлснээр, Хөх хот-Жунгар-Ордос хооронд шинээр тавьсан төмөр зам энэ оны 7-р сард албан ёсоор ашиглалтад орно.
Тус төмөр замаар ачаа, зорчигч тээврийн галт тэрэг цагт 160 километр хурдтай зорчих бөгөөд нийт 245 километр урт, улсын 1-р зэрэглэлийн цахилгаанжуулсан төмөр зам юм. Энэ зам ашиглалтад орохоор Ордосын зорчигчид зүүн тийш аялахад дөхөм болж, Хөх хотоос Жанчхүү хүрэх төмөр зам, Бээжингээс Жанчхүү хүрэх төмөр замтай холбогдон, Бээжингийн зам харилцааны сүлжээтэй нийлж, Өвөр Монголын баруун нутгаас Бээжин, Тяньжин, Бөхай тэнгисийн ойролцоох хотууд руу улам богино хугацаанд хүрэх болно.


\Сарантуяа\
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100