CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Еммануел Макроныг дэмжихээ илэрхийлэв

04-25-2017 11:04

 24-нд Францын Ерөнхийлөгч Олланд телевизээр үг хэлэхдээ: 5-р сарын 7-нд болох Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь ээлжийн санал хураалтад миний бие "Форвард" хөдөлгөөнөөс нэр дэвшигч Еммануел Макронд саналаа өгнө. Учир нь тэр "францчуудыг нягтруулж чадах үнэт зүйлийг хамгаалж чадсан юм" гэжээ.

24-нд Францын Дотоод явдлын яамаас нийтэлсэн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний ээлжийн санал хураалтын бүртгэлийн үр дүнгээс үзвэл, Еммануел Макрон 23.75 хувийн дэмжсэн саналаар,11 нэр дэвшигчдээ тэргүүлж, хэт барууныг баримтлагч улс төрийн нам "Үндэсний Фронт"-оос нэр дэвшигч Марине Ле Пен 21.53 хувийн дэмжсэн саналаар хоёрт оржээ. Еммануел Макрон, Марине Ле Пен нар Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь ээлжийн санал хураалтад ширүүн өрсөлдөх болно.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100