CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эрээн боомтын экспорт импорт 20 хувиар нэмэгдэв

04-25-2017 10:49

 Сурвалжлагч Хөх хотын Төмөр замын газрын Эрээн хотын галт тэрэгний буудлаас 24-нд мэдээлснээр, Эрээн хотын төмөр замын боомтоор бараа оруулж гаргасан хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, энэ оны эхний улиралд 200 сая 859 мянга 300 тоннд хүрч, 2016 оны мөн үеэс 20 хувиар нэмэгдсэн байна.
Албаны талын мэдээлснээс үзвэл, энэ нэмэгдэл хоёр талын эх үүсвэртэй юм байна. Нэгд, Хятад улс уул уурхайн бүтээгдэхүүн, ой модны нөөц баялгийн хяналт удирдлагаа чангатгасан, дотоодын уул уурхайн нөөц баялгийн бүтээгдэхүүний үнэ тогтворжин эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Хоёрт, 2017 оны эхний 3 сард Эрээний төмөр замаар Хятад-Европын галт тэрэг 89 дайран өнгөрчээ. Эдгээр галт тэрэг голдуу Жэнжөү, Чанша, Сүжөү зэрэг газраас Германы Хамбург, Польшийн Малашвич, Беларусийн Брест зэрэг Европын улс орон, газар нутаг руу аялдаг бөгөөд хөнгөн аж үйлдвэрийн нэхмэл бараа, машины эд анги, шуудан холбооны тоног төхөөрөмж зэргийг экспортоор гаргаж, аж үйлдвэрийн машин механик, эд анги зэргийг импортоор оруулжээ.

/D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100