CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Хятад-Өмнөд Африкийн дээд зиндааны хүмүүнлэгийн солилцооны механизмын анхны уулзалтад баярын захиа илгээв

04-25-2017 09:50

24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Өмнөд Африкийн дээд зиндааны хүмүүнлэгийн солилцооны механизмын анхны уулзалт Преторияд болсонд баярын захиа илгээжээ.

Ши Жиньпин: Хятад болон Өмнөд Африк нь бүр хөгжиж буй том орон бөгөөд БРИКС-ын гишүүн юм. Сүүлийн жилүүдээс, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж, хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээсэн байна. Хятад-Өмнөд Африкийн дээд зиндааны хүмүүнлэгийн солилцооны механизм бол Хятадын Африк тивийн орнуудтай тогтоосон анхны дээд зиндааны хүмүүнлэгийн солилцооны механизм байж, Хятад Өмнөд Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх чухал үйл ажиллагаа юм. Механизмыг эхлүүлж байгаа нь Хятад Өмнөд Африкийн харилцааны иргэдийн үндэс суурийг бэхжүүлж, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог ахиулахад тустай юм гэж онцолжээ.

Ши Жиньпин: энэ удаагийн механизмын арга хэмжээний үеэр, хоёр орны сайд нарын зэрэглэлийн эм эмнэлэг эрүүл мэндийн хамтын ажиллагааны хурал болно. Хоёр талын эм эмнэлэг эрүүл мэндийн хамтын ажиллагаа бол Хятад Африкийн найрсаг хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Холбогдох талууд хамтдаа чармайж, Хятад Африкийн эм эмнэлэг эрүүл мэндийн хамтын ажиллагааг цаашид ахиулж, хоёр орны ард түмэнд ашиг хүртээхийг хүсэж байна гэж онцоллоо.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума ч уулзалтад баярын захиа илгээж, уг арга хэмжээ бол хоёр орны харилцааны үлгэр жишээ юм. Энэ нь хоёр орны харилцааг дээшлүүлж, хоёр талын хөгжлийг биелүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.


\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100