CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Сансарын нисэгчдийг нарны хэт ягаан туяанаас хэн хамгаалдаг вэ?

04-24-2017 17:56

Нарны цацрах туяануудаас хүнд хамгийн хортой хэсэг нь хэт ягаан туяа юм. Гэвч энэ туяаны хүнд нөлөөлөх нөлөөллийг озаны давхрага бууруулж, хамгаалж байдаг билээ. Тэгвэл огторгуйд аялаж буй сансрын нисэгчид өөрсдийгөө хэрхэн нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг вэ?.
2000 оны 10-р сараас Хятадын Чиньхуандо хотын Шин-Жиан компани Хятадын сансар судлалын групптэй хамтран ажиллаж хэд хэдэн сансарын хөлгийг хэт ягаан туяанаас хамгаалах ажлыг гардан хийсэн байна. Ингээд Шин-Жиан компани нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгье.
Энэхүү бүрхүүл ялтас нь сансарын нисэгчдийг хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна маш сайн гэрэл нэвтрүүлдэг бөгөөд туйлын нимгэн, уян хатан чанартай. Хэрвээ энэ ялтасыг шилэн дээр наасан тохиолдолд ямар ч хүчтэй доргилтоос шилийг хамгаалж чадах аж. Шин-Жиан компани ийм ид шидтэй ялтасныхаа чанарыг улам сайжруулсаар хамгийн сүүлд шинэчлэсэн бүтээгдэхүүнээ энэ сарын 20-нд огторгуйд хөөрсөн “Тэнгэрийн завь -1”-д зориулжээ. Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л үйл явцад шинэчлэл хийж, энэхүү бүтээгдэхүүний цацаргаас хамгаалах чанар , уян хатан байдлыг хэд дахин нэмэгдүүлжээ.  
Хэбэй мужийн Чиньхуандо хотын Шин-Жиан хэдий хувийн жижиг компани ч нарны хэт ягаан туяанаас хамгаалах ялтас үйлдвэрлэж, сансар судлалд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар байна .

Энэ сарын 20-нд Чиньхуандо хотын Шин-Жиан компаны ажилчин дээд зэрэглэлийн уян хатан чанартай нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүрхэвч ялтас үйлдвэрлэж буй нь.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100