CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад, Ираны аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

04-24-2017 10:30

 23-нд Вена хотноо Хятадын цөмийн эрчим хүчний аж үйлдвэрийн ХК, Хятадын цөмийн эрчим хүчний судалгааны хүрээлэн, Ираны цөмийн эрчим хүчний инженер, бүтээн байгуулалтын компани Арак дахь хүнд усны урвалын зуухыг сэргээн засах төслийн худалдааны гэрээнд гарын үсэг зурав.

Хятад, Ираны аж ахуйн нэгжүүдийн гарын үсэг зурсан гэрээ нь Арак дахь хүнд усны урвалын зуухыг сэргээн засах зураг төсөл, шинээр зураг төсөл гаргахтай холбоотой лавлах үйлчилгээ үзүүлэх болно. Гэрээнд гарын үсэг зурсан нь Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээр дэх Арак дахь хүнд усны урвалын зуухыг сэргээн засах ажил хэрэгжих шатандаа орсныг харуулж байна.

БНХАУ-аас Венад суугаа байнгын төлөөлөгч Ши Жүнжүнь: Хятад, Ираны аж ахуйн нэгжүүд гэрээнд гарын үсэг зурсан нь Хятадын цөмийн асуудлаарх иж бүрэн гэрээг хэрэгжүүлэх хариуцлага, эрс дэмжиж буй хандлагыг харуулж байна гэжээ.

Ираны тал Арак дахь хүнд усны урвалын зуухыг шинэчлэх явцыг өндрөөр үнэлж, сэргээн засах үйл явцад Хятадын оруулсан хувь нэмэр, Иранд үзүүлсэн дэмжлэг туслалцаад талархлаа илэрхийлж, иж бүрэн гэрээг үргэлжлэн дэмжинэ гэдгээ онцлов.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100