CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Гуанши мужийн Нань-нин хотын өмнөд нутгийн цэрэг армийн ажил байдалтай танилцав

04-24-2017 09:41

ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 21-нд Гуаншигийн Нань-нин хотын өмнөд нутаг дахь хуурай замын цэргийн тойргийн байгууллагатай танилцахдаа, намын шинэ нөхцөл байдалд армиа хүчирхэгжүүлэх зорилтын дагуу, шинэ нөхцөл байдал дахь армийн стратегийн чиг хандлагыг хэрэгжүүлж, тогтвортой байдалд ахиц гаргах ажлын ерөнхий үзэл санааг баримтлан, улс төрөөр армиа байгуулах, өөрчлөлтөөр армиа хүчирхэгжүүлэх, хуулийн дагуу армиа засахыг баримтлан, цэргийн төв зөвлөлийн тушаасан олон төрлийн ажлын үүргээ сайнаар биелүүлж, цэрэг армийн ажлын шинэ байдлыг бий болгон, шилдэг амжилтаар намын 19-р их хурал амжилттай зохиогдохыг хүлээн авах хэрэгтэй гэж онцолжээ.
Ши Жиньпин дарга өмнөд нутгийн хуурай замын армийн ажил байдлын тухай тайланг сонссон бөгөөд чухал үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, улс төрийн тодорхой байр сууриар, намын төв хорооны эрх мэдлийг хамгаалан, намын цэрэг армийн удирдлагыг эрс баримталж, цэрэг армийн ямар ч цаг үе, ямар ч байдалд намын төв хороо, цэргийн төв зөвлөлийн удирдлагыг эрс хэрэгжүүлэхийг баримтлах хэрэгтэй. Цэрэг армийн дайн байлдаан хийх үзэл ухамсрыг чангатгаж, бэлтгэл ажлаа сайтар хийж, ялалт байгуулан, амжилтад хүрэхэд бэлэн байх хэрэгтэй гэжээ.


\Ренчинсоо\  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100