CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

7 орны төмөр замын байгууллага гэрээ байгуулав

04-24-2017 09:59

 Сурвалжлагч 22-нд Хятадын төмөр замын ерөнхий компаниас мэдээлснээр, Хятад, Монгол, Беларусь, Герман, Казахстан, Польш, Орос 7 орны төмөр замын байгууллага саяхан "Хятад Европын галт тэрэгний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэлэлцээр"-т гарын үсэг зурав. Хятад улсын төмөр замын байгууллага "нэг бүс нэг зам" дагуух орнуудтай Хятад Европын төмөр замын хамтын ажиллагааны хэлэлцээрт анх удаагаа гарын үсэг зурж буй нь энэ юм.

Хятадын төмөр замын ерөнхий компанийн албан хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад үйлчлэх зорилгоор 7 орны төмөр замын байгууллага уг хэлэлцээрт гарын үсэг зурж, Ази Европын хоорондох төмөр замын ачаа тээврийн зах зээлд эзлэх хувь хэмжээг дээшлүүлж, зам дагуух орнуудын эдийн засгийн хөгжил болон эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг дайчилж, олон улсын бараа тээврийн брэндийг буй болгож, Хятад Европын галт тэрэгний хөгжлийг гүнзгийрүүлэхэд механизмын баталгаа хангах болно.

Дараачийн шатанд Хятадын төмөр замын ерөнхий компанийнхан талуудтай нягт хамтран ажиллаж, хэлэлцээрийг сайтар хэрэгжүүлэн, орнуудын эдийн засаг нийгмийн хөгжилд үйлчилж, иргэдэд үр шимийг хүртээнэ.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100