CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Тяньжөү-1" хөлгийг амжилттай хөөргөлөө

04-21-2017 09:56

"Тянь Жөү-1" ачаа тээврийн сансрын хөлгийг 4-р сарын 20-ны 19:41 минутад Вэньчаний хөөргөх баазаас хөөргөж, ойролцоогоор 596 секундийн дараа сансрын хөлөг пуужингаас тусгаарлаж, товлосон тойрог замдаа орсон байна.
Энэ бол "Тяньжөү" ачаа тээврийн сансрын хөлөг, "Чанжэн-7" зөөгч пуужингаас бүрдсэн сансрын станцын бараа тээврийн систем анх удаагаа ашиглалтад орж буй явдал бөгөөд тойрог замд орсны дараа, урьдчилсан төлөвлөгөөний дагуу "Тяньгүн-2" лабораторитой холбож тусгаарлах зэрэг техникийн олон туршилт хийх болно. Мөнн "Тяньжөү-1", "Тяньгүн-2"-оос бүрдсэн нэгдмэл цогц нь сансар огторгуйд 2 сар гаруй аялах бол "Тяньжөү-1" тусдаа бараг 3-р сар аялах юм. Үүргээ биелүүлсний дараа тойрог замаас гарч, товлосон тэнгисийн усан хилд газардана.

Дашрамд дурдахад энэ бол "Чанжэн" нэрэмжит зөөгч пуужингийн 247 дахь нислэг юм.


\Д.Хүчитбаатар\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100