CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бээжингийн GDP 1 дүгээр улиралд 6.9 хувиар өсөв

04-21-2017 10:23

 Саяхан Бээжин хотын 1-р улирлын GDP-ийн бүртгэлийг гаргажээ. Эхний бүртгэлээр, энэ оны 1-р улиралд Бээжин хотын үйлдвэрлэлийн нийт хэмжээ 604 тэрбум 50 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 6.9 хувиар өсөж, 2016 оны бүтэн жилийн өсөлтийн хурдаас 0.2 нэгжээр дээшилжээ.


Бээжин хотын статистикийн газар, үндэсний статистикийн газрын Бээжин хотын бүртгэлийн ерөнхий баг саяхан 1-р улирал дахь Бээжин хотын эдийн засгийн байдлын тухай тайлан гаргав. Тоо бүртгэлээс үзвэл, нэгдүгээр үйлдвэрлэл буюу хөдөө аж ахуй 1 тэрбум 810 сая юанийн нэмүү өртгийг биелүүлж, 2.2 хувиар буурчээ. Хоёрдугаар үйлдвэрлэл буюу аж үйлдвэр 109 тэрбум 20 сая юанийн нэмүү өртгийг биелүүлж, 8.1 хувиар өсжээ. Гуравдугаар үйлдвэрлэл буюу үйлчилгээний салбар 493 тэрбум 220 сая юанийн нэмүү өртгийг биелүүлж, өсөлтийн хэмжээ нь 6.6 хувьд хүрчээ.

\Урьхан\    

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100