CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

TZ-1 сансрын хөлгийг өнөө орой хөөргөнө

04-20-2017 16:34

 Хятадын нисгэгчтэй сансар судлалын инженерийн албаны мэдээлснээр, сансрын лабораторийн нислэгийн үүргийн ерөнхий командлах газрын шийдвэрээр Тяньжю-1 буюу TZ-1 ачаа тээврийн сансрын хөлгийг өнөө орой 19 цаг 41 минутын үед Хайнань мужийн Вэньчаний хөөргөх баазаас хөөргөнө.
Тяньжю-1 нислэгийн үүрэг бол Хятадын Тяньжю ачаа тээврийн сансрын хөлөг болон Чанжэн-7 зөөгч пуужингаас бүрдсэн сансрын станцын бараа тээврийн систем анх удаагаа ашиглалтад орж буй явдал төдийгүй сансрын станцыг байгуулах, урт хугацааны ашиглалтад техникийн чухал суурь тавих юм. Нисгэгчтэй сансрын нислэгийн үүрэгтэй харьцуулбал Тяньжю-1-ийн нислэгийн үүрэг шинэ байдалд, технологийн хүндрэл ихтэй бөгөөд оновчтой, найдвартай байх талаар улам өндөр шаардлага тавьсан юм.

Тяньжю-1 бол Хятадын ачаа тээврийн анхны сансрын хөлөг бөгөөд, барааны бүхээг, түлхэлтийн бүхээгээс бүрдэнэ. Нийт хүндийг 13 тонны дотор барьсан, 3 сарын хугацаатай бие дааж нисэх хүчин чадалтай хөлөг юм.

Одоо Тяньжю-1 хөлөг, Чанжэн-7 зөөгч пуужин олон туршилт шалгалтыг давж, хөөрөхөд бэлэн болоод байна.

\Урьхан\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100