CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Үзэсгэлэнт Бост нуур ” соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг Бээжинд боллоо

04-20-2017 18:05

 

 Бээжин хотын үндэстний соёлын солилцооны төв, Шиньжяны Баянголын Монгол өөртөө засах жөү-гийн Бост нуур шианы захиргаа, Хятадын гурван их баатарлаг тууль кино төслийн нэг болох “Жангар”  хүүхэлдэйн киноны багаас энэхүү соёлын арга хэмжээг энэ сарын 20-ны өдөр Бээжин хотод зохион байгуулсан байна.
Тус үйл ажиллагаа нь “Кино + Аялал жуулчлал”, “Баатар Жангар” зэрэг сэдвээр мөн аялал жуулчлалын сурталчилгааны хурал, зан үйл соёлын болон Бост нуур шианы сэдэвт үзэсгэлэнг олон нийтэд толилуулжээ. Мөн бусад соёлын арга хэмжээг багтаасан энэхүү өдөрлөгт 300 гаруй хүн оролцсон байна. Энэ үеэр Шиньжяны Баянголын бүжигчид улсын зэрэглэлийн “биет бус соёлын өв ” болох савардан бүжгээ биелэсэн нь үзэгч олны анхаарлыг ихээр татлаа. Үүний дараа “ Үзэсгэлэнт Бост нуур” баримтат кино болон Бост нуурын дууг олонд сонирхуулсан юм. Энэхүү соёлын өдөрлөгийн оргил хэсэг нь Шиньжян нутгийн нэрийн хуудас болсон “Баатар Жангар” хүүхэлдэйн киног нэг бүлгийг үзэгч олонд толилуулсан үйл явдал байлаа. Бээжингийн олон улсын кино наадмын онцгой сурталчилгааны төрөл болох хүүхэлдэй кино “Баатар Жангар ” нь олон жилийн нөр хөдөлмөр бэлтгэл, их ажлын үр дүнд 2016 оны 8 сард анх удаа олны хүртээл болж байсан юм. Тус хүүхэлдэйн жүжиг нь Монгол улс, ОХУ-ын Буриад,Тува, Халимаг зэрэг олон орны үзэгчдэд хүрч, тэдний таашаалыг хүртэж байсан бүтээл юм. Үүнээс гадна Хятадын киног гадаадад сурталчлах компанитай хамтран, АНУ болон Израйлын үзэгчдэд “Баатар Жангар” толилуулах гэж байгаа гэнэ. Мөн Африкийн 54 улс оронд нэвтрүүлэх эрхийг аваад байгаа гэв.
Бост нуур нь Хятадын 5A зэрэглэлийн аялал жуулчлалын бүс төдийгүй ногоон хөгжлийг онцлож ирсэн байдаг. Зөвхөн Бост нуур шианд шианы зэрэглэлээс дээш биет бус соёлын 130 өв төрөл байдаг бөгөөд үүнээс 15 нь улс болон Шиньжян Уйгарын өөртөө засах орны биет бус соёлын өвийн бүртгэлд оржээ. Ийнхүү соёлын өв уламжлах ихтэй, үзэсгэлэнт Бост нуураар овоглосон соёлын өдөрлөг Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
860010-1116160100