CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" олон улсын дээд уулзалтын хэвлэлийн бага хурал Бээжин хотод боллоо

04-19-2017 10:47

 Хятадын ГХЯ 18-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, ГХ-ын сайд Ван И, Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Ван Шяотао нар "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" олон улсын дээд уулзалтын цуврал арга хэмжээг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Ван И хэлэхдээ, "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" олон улсын дээд уулзалт 5-р сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдож, Ши Жиньпин дарга нээлтийн арга хэмжээнд оролцох бөгөөд төр засгийн удирдагчдын дугуй ширээний уулзалтыг хөтлөх болно.

Өнөөгийн байдлаар ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зэрэг нийт 28 орны тэргүүн буюу төр засгийн удирдагч нар дээд уулзалтад оролцохоо мэдэгдсэн байна гэжээ.

Ван И хэлэхдээ, энэ удаагийн дээд уулзалт нь Ши Жиньпин даргын 2013 онд "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" гэх хамтын ажиллагааны чухал санааг дурдсанаас хойш Хятадын талаас зохион байгуулж бий хамгийн өндөр зиндааны олон улсын хурал байж олон улсын хамтын нийгэмлэг анхааран дэмжиж байна. Дээд уулзалт нь "олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил"-г байгуулж, хамтаар хөгжье" гэх агуулгын тойронд явагдах бөгөөд нээлтийн арга хэмжээ, төр засгийн удирдагч нарын дугуй ширээний уулзалт, дээд зиндааны уулзалт зэрэг гурван үе шаттайгаар явагдах болно. Нээлтийн арга хэмжээ 14-ний үдээс өмнө болж, дараа нь дээд зиндааны уулзалт, 15-ны өдөр бүтэн өдрийн турш төр засгийн удирдагч нарын дугуй ширээний уулзалт болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100