CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Холбоотон орны харилцааг эрчимжүүлэхийг онцлов

04-19-2017 11:22

Японд айлчилж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс 18-нд хэлэхдээ, Америк, Япон нягт хамтран ажиллаж, холбоотны харилцааг цаашид эрчимжүүлнэ гэв.

Тэрээр мөн өдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, хоёр тал холбоотны харилцааг эрчимжүүлж, хоёр орны Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд нарын хурлыг хуралдуулах талаар тохиролцоонд хүрэв.

Майк Пенс мөн өдөр бас Японы ерөнхий сайдын орлогч бөгөөд сангийн сайд Таро Асотай Америк, Японы эдийн засгийн хэлэлцээнд оролцов. Тэрээр хэлэлцээний дараа сэтгүүлчидтэй уулзах үеэр Америк, Япон эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тогтмол хэлэлцээний механизмыг байгуулна. Түүнчлэн Японыг багтаасан бусад орнуудтай хоёр талт худалдааны харилцааг өргөжүүлэхийг хүсэж байна гэв.

Солонгосын хойгийн асуудлын талаар Пенс хэлэхдээ, Америкийн баримталж буй Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй болгох зорилт өөрчлөгдөөгүй. Америк, Япон, Хятад улс болон БНСУ-тай хамтран ажиллаж, эдийн засаг, дипломат арга барилаар Солонгосын хойгийн асуудлыг зохицуулна гэв.

Майк Пенс 18-нд БНСУ-д хийсэн айлчлалаа өндөрлөөд Японд очлоо. Тэрээр дэд ерөнхийлөгчийн албан тушаалд очсоны дараа анх удаагаа Японд айлчилж буй нь энэ юм.

\Урьхан\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100