CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өөрчлөлтөд хяналт тавихыг ажлыг эрчимжүүлэхийг онцлов

04-19-2017 10:24

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх ажлыг удирдах ажлын хэсгийн дарга Ши Жиньпин 4-р сарын 18-нд "Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг удирдах ажлын хэсгийн 34-р бага хурал"-ыг даргалан хуралдуулах үеэр цохон тэмдэглэхдээ "Хянаж шалгах бол практик хэрэгжилтийг тууштай явуулахын чухал арга барил мөн. Олон газрын байгууллага нэгжүүд өөрчлөлтийг бүх талаар дэмжихийг ажлын гол байранд тавьж, чанга хяналт шалгалт явуулж, асуудлыг цаг алдалгүй илрүүлж зохицуулах хэрэгтэй" гэжээ. 

Хурлаар "Бодлогын тогтолцоог байгуулахаа түргэтгэж, хөдөө аж ахуйн шинэ хэлбэрийн эрхлэлтийн гол цогцыг байгуулах тухай санал", "Аж ахуйн нэгжийн эздийн итгэл үнэмшлийг цаашид хамгаалж урамшуулах тухай санал", "хумс эм бэлдмэлийн хангамжийг батлах өөрчлөлтийн тухай санал", "Эрүүгийн хэргийг илрүүлж шийдвэрлэх явцад хууль бус гэрч баримтыг арилгах тухай санал" зэрэг хэд хэдэн албан бичиг баримтыг баталжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг удирдах ажлын хэсгийн орлогч дарга Ли Кэчян, Лю Юүньшань нар хуралд оролцов.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100