CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Германы эрдэмтэд цахилгаан нисдэг тэрэг бүтээв

04-19-2017 15:08

Германы “E-Volo” судалгааны багийн зургаан жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд “Volocopter” гэх цахилгаан нисдэг тэрэг зохион бүтээгдлээ хэмээн Их Британы "Daily Mail" энэ сарын 4-ны өдөр мэдээллээ. “Volocopter”-г жолоочтой, жолоочгүй, компьютер гэсэн гурван төрлөөр бүтээсэн бөгөөд анх 2016 оны 3-р сарын 30-нд гурван минутын туршилтын нислэг хийж байжээ. Үүнээс хойш “Volocopter VC200” хувилбараас өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан “Volocopter 2X” хувилбар болгон өөрчилсөн байна. Энэ хугацаанд энгийн цахилгаан зайг лити зайгаар сольж, гадна талыг нь илүү спортлог болгосоноос гадна бүхээгийг нь хоёр хүний суудалтайгаар загварчилжээ. Тухайн үед “Volocopter” ойролцоогоор 27,4км аялдаг бөгөөд дээд хурд нь цагт 49,88 км болсон аж. Мөн нэг удаагийн цэнэглэлтээр 27 минут нисдэг болжээ.
“Volocopter VC200”-г өөрчилсөн 2X хувилбарт хөнгөн нисдэг тэрэгний тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд 2018 оны “Олон сэнст нисдэг тэрэг” -ний зөвшөөрлийг мөн олгожээ. Ийнхүү “Volocopter” нь хүмүүст өдөр тутмын хэрэглээндээ нисдэг тэрэг ашиглаж болох мөрөөдлийг илүү нэг шат ахиулж чадлаа.


Эх сурвалж : Синьхуа агентлаг 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100