CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

БНАСАУ-ын тал хурцадмал байдлыг намдаах арга хэмжээ авахыг НҮБ уриалав

04-18-2017 11:12

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дажаррик 17-ны өдөр хэлэхдээ, Солонгосын хойгийн байдал хурцдаж байгаад НҮБ санаа зовж байгаа бөгөөд БНАСАУ-ын тал зохих арга хэмжээ авч хурцадмал байдлыг намдаахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, НҮБ Солонгос хойгийн байдал хурцдаж байгаад санаа зовж байна, талуудад гадаад харилцааны арга замаар шийдвэрлэхийг уриалж байна. БНАСАУ дахин пуужин хөөргөсөн нь хүмүүсийг эмзэглүүлж байна. БНАСАУ-ын тал зохих арга хэмжээ авч аас уриалж байна гэжээ.

Стефан Дажаррик мөн хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэрийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Энх тайван, гадаад харилцаа, улс төрийн аргаар асуудлыг шийдвэрлэхийг Аюулгүйн зөвлөлөөс байнга сануулж байгаа юм гэжээ.

БНАСАУ-ын Арми 16-ны өдөр хэлэхдээ, БНАСАУ мөн өдрийн үдээс өмнө туршилтын пуужин хөөргөсөн ч амжилтгүй болсон байна гэжээ. Үүнийг бас Америкийн Номхон далай дахь штаб баталжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100