CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын эдийн засаг 1-р улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар өсөв

04-18-2017 09:52

Статистикийн үндэсний газрын 17-нд нийтэлсэн бүртгэлийн эхний дүнд харуулснаар, 1-р улиралд ДНБ-ний нийт хэмжээ 18 триллион 683 тэрбум юаньд хүрч, харьцуулах үнээр тооцвол өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар өссөн байна. Үйлдвэрлэлийн хуваарилалтаас үзэхэд, нэгдүгээр аж үйлдвэрлэлийн нэмэгдлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.0 хувиар нэмэгдэж, хоёрдугаар аж үйлдвэрийн нэмэгдлийн хэмжээ 6.4 хувь, гуравдугаар аж үйлдвэрийн нэмэгдлийн хэмжээ 7.7 хувиар өсчээ.

Улс ардын аж ахуй өнгөрсөн оны хагас жилээс хойш тогтвортой өсөлтөө үргэлжлэн барьж, эерэг өөрчлөлтийг байнга нэмэгдүүлэн, гол үзүүлэлтүүд урьдчилсан төлөөллөөс сайн байж, сайн сайхан байдлыг бий болгосон бөгөөд бүх жилийн урьдчилсан хөгжлийн зорилтоо биелүүлэхэд бат бэх үндэс суурь тавьсан байна гэж Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Мао Шэнюн хэлсэн байна.
  
Тэрээр хэлэхдээ, гэвч олон улсын байдал мөн л будлиантай хэвээр байж, дотоодын бүтцийн чанартай зөрчил нэлээд илт байгаа учраас нөхцөл байдлыг үргэлжлэн сайжруулахын тулд илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай юм гэжээ.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100