CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Дэлхийн хамгийн анхны усан онгоцны нүхэн гарц баригдана

04-18-2017 10:43

Норвеги улс дэлхийн хамгийн анхны хөлөг онгоцны нүхэн гарц барих төлөвлөгөөгөө олон нийтэд танилцууллаа. Нийтдээ 1,7 км урттай, 35,9 метрийн өргөнтэй баригдах энэхүү нүхэн гарц нь ачаа болон зорчигч тээврийн хөлөг онгоц дайрч өнгөрөх зориулалтай гэнэ.
Скандинавын далайн эргийн маш аюултай хэсгийг дайрч өнгөрөхөөс зайлсхийж, Норвегийн хамгийн хойгийн хамгийн нарийн хэсгийг дамжин өнгөрөх энэхүү гарц нь шууд дамжин өнгөрөхөөс гадна далайн шуурганы үед хоргодож, цаг агаарын таагүй нөхцөл байдлыг өнгөрөхийг хүлээх зэрэг аюулгүй талыг илүүтэй хангасан байхаар төлөвлөгдөж байгаа юм. Учир нь, тус бүс нутагт жилийн 106 хүртэл хоногт нь далайн шуургатай, байдаг аж.
Энэхүү нүхэн гарцыг барьж байгуулах ажлыг ирэх 2018 онд эхлүүлж, 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Түүнээс гадна, уулыг нүхэлж хийх учраас, тэсэлгээ хийж, ойролцоогоор 8 сая тонн чулууг зөөвөрлөх болж байгаа. Дэлхийн бусад улс оронд жижиг оврын нүхэн сувгууд байдаг хэдий ч энэхүү байгууламжийн хамгийн том давуу тал бол, 16 мянга хүртэлх тонн жинтэй хөлөг онгоц, мөн зорчигч тээврийн томоохон онгоц саадгүй зорчих боломжтой болох юм. Мөн төслийн багийн тооцоолж байгаагаар, энэхүү нүхэн гарцаар 1 цагт л гэхэд 5 хөлөг онгоц нэвтрэх боломжтой. Түүнчлэн, 2 хөлөг онгоц өөд өөдөөсөө тулах аливаа эрсдлийг урьдаас тооцоолон, хөлөг онгоцууд үүгээр дайрч өнгөрөх гэрлэн дохиог мөн суурилуулах гэнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100