CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс 2020 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах хэмжээг 68 хувьд хүргэнэ

04-18-2017 11:50

 Синьхуа агентлагийн мэдээ, Хөдөө Аж Ахуйн Яамны сайд Ханьбинь 17-ны өдөр хэлэхдээ, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулахыг хөгжүүлэх зорилго нь 2020 он гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах хэмжээг 68 хувьд хүргэж, 2025 он гэхэд 75 хувьд хүргэж, бүтцийг улам шилдэгжүүлж, бие дааж шинийг бүтээхийг эрчимжүүлж, дунд зэргийн хөгжсөн орны түвшинд ойртуулах болно гэжээ.

Ханьбинь мөн өдөр Жэнжөүд хуралдсан Бүх Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний брэндийг дэмжин хөгжүүлэх хуралд ингэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ, 2016 онд Бүх Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас давсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах аж ахуйн нэгжүүд 81 мянгад хүрч, орлого нь 20 триллион юаньд хүрч, ашгийн нийт хэмжээ нь 1 триллион 300 тэрбум юаньд хүрсэн байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах аж үйлдвэр нь хөдөө аж ахуйн, хөдөө тосгоны эдийн засгийн тулгуур үйлдвэр болж байна гэжээ.

\Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100