CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дэлхийн жүдо бөхийн тэмцээн Өвөр Монголд болно

04-14-2017 10:44

12-нд сурвалжлагч ӨМӨЗО-ы биеийн тамир спортын газраас мэдээлснээр, 2017 оны дэлхийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний Хятадын ээлжийн тэмцээн 6-р сарын 30-наас 7-р сарын 2-ны өдөр Өвөр Монголын Хөх хотод зохиогдоно. Тус тэмцээнд дэлхийн 60 гаруй улс орон бүс нутгийн 400 шахам тамирчин оролцох юм байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2017 оны дэлхийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2020 оны Токиогийн олимпийн эрхийн төлөөх оноо авах тэмцээний нэг бөгөөд дэлхийн жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй тамирчид тус тус 7 жинд 3 хоногийн турш өрсөлдөнө.

Уг тэмцээнийг Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын хүндийн өргөлт, бөх, жүдо бөхийн удирдах төв, Хятадын жүдо бөхийн нийгэмлэгээс голлон зохион байгуулж, ӨМӨЗО-ны биеийн тамир спортын газар, Хөх хотын захиргаа хариуцан явуулах болно.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100