CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Энэ оны эхний улирлын эдийн засгийн байдал сайн байна

04-14-2017 10:31

 

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч 13-ны өдөр хэлэхдээ, энэ оны эхний улиралд Хятадын эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлаас хойших хөгжлийн хандлагаа хэвээр хадгалж, тогтвортой сайжирч байна. Гол гол салбарт холимог өмчийг хэрэгжүүлэх өөрчлөлт эмх цэгцтэй явагдаж байна гэжээ.

Үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлт тогтвортой явагдаж, бизнес эрхлэх, шинийг зохион бүтээх байдал өрнөж, дотоодын эрэлт хэрэгцээний нөөц хүчин улам чангарч, гол гол салбарт эрсдэлийг тогтоон барьж байгаа бөгөөд дэлхий дахины эдийн засаг сэргэж буй зэрэг хүчин зүйлийн ашигтай нөлөөгөөр энэ оны эхний улиралд Хятадын эдийн засгийн эхлэлт маш сайн байна.

Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Янь Пэнчэн хэлэхдээ, зах зээлийн ирээдүй улам сайжирч, амьжиргааны хүчин үргэлжлэн чангарч, зах зээлд шаардагдах хөдөлмөрлөх хүчний тоо нэмэгдэж, ажлын байраар хангах явдал ерөнхийдөө тогтвортой байна. Бүтцийн өөрчлөлт, гадаадын эрэлт хэрэгцээ улам сайжирч, жилийн ажил эрхлэлтийн хэмжээ нь 20 сая юанийг давсан аж ахуйн нэгжийн ашиг болон санхүүгийн орлого нь нэлээд хурдтай хөгжиж, эдийн засгийн хөгжлийн чанар, үр ашиг нь дээшилж байна гэжээ.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100