CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

БНАСАУ АНУ-д сэрэмжлүүлэв

04-14-2017 14:20

13-нд Солонгосын төв цахилгаан мэдээлэх агентлагийн мэдээлснээр, АНУ хөнгөн хуумгай хандаж болохгүй. Эс тэгвэл БНАСАУ хариу цохилт өгнө гэж БНАСАУ-ын ГХЯ сэрэмжлүүлжээ.

БНАСАУ-ын ГХЯ-ны Зэвсэг хураах болон энх тайвны судалгааны газрын хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр хэлэхдээ, АНУ хөнгөн хуумгай хандаж болохгүй, эс тэгвэл БНАСАУ хариу цохилт өгнө. Дайсны хүчний толгой дээр "Цөмийн аянга, шийтгэл" буулгаж, "Жинхэнэ дайны амт"-ыг мэдрүүлнэ гэжээ.

Тэрээр: Одоогийн нөхцөлд бусад улс энх тайван өгөхийг хүлээж болохгүй. Өөрийн хүчиндээ түшиглэж, энх тайвнаа хамгаална. Түүхийн энэ үнэн ёсыг зүрхэндээ улам бат хадах ёстой. БНАСАУ-ын цөмийн зэвсгийг ихээр чангатгах сонголт бол маш зөв гэдгийг бодит байдал харуулж байна гэжээ.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100