CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жан Гаоли Валадимир Путинтэй уулзав

04-14-2017 10:21

 ОХУ-ын урилгаар тэнд айлчилж буй Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 13-ны өдөр Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Жан Гаоли юуны өмнө дарга Ши Жиньпины мэндчилгээ болон сайн сайхны ерөөлийг уламжлаад хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага болон өөрийнх нь хүчин чармайлтын дүнд Хятад Оросын харилцаа тогтуун сууринд шинэ зорилтыг тасралтгүй тогтоож, шинэ стратегийн өндөрлөгт хүрч, баялаг амжилт тогтоож байна гэжээ. Тэрээр хоёр орны эрчим хүч, хөрөнгө оруулалт, санхүү эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны идэвхтэй ахицыг танилцуулж, энэ удаагийн айлчлалын гол үүрэг бол эдгээр салбар дахь хамтын ажиллагааны ололт амжилтыг бүх талаар дүгнэн, хоёр төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлэх шинэ бодлогыг идэвхтэй хайж, хоёр төрийн тэргүүний уулзалтад бэлтгэх явдал мөн гэжээ.
Владимир Путин, дарга Ши Жиньпины урилгаар Хятад улсад болох "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох гэж байгаадаа баяртай байна гэжээ. Хятадын хөрөнгө оруулагчид Оросын эдийн засгийн хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцохыг сайшааж, хоёр тал шинэ хамтын ажиллагааны хүрээг тэлж, Орос Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд шинэ хөдөлгөх хүч сэлбэхийг хүсэж байна гэж тэрээр хэллээ.


 \Сарантуяа\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100