CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Сан-Томе ба Принсипийн ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

04-13-2017 10:37

 

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Сан-Томе ба Принсипийн ерөнхий сайд Патрисе Тровоадатай хэлэлцээ хийв.

Ли Кэчян хэлэхдээ, Хятадын тал Сан-Томе ба Принсипийн хамт тус тусынхаа харьцангуй давуу талаа гүйцэд ашиглаж, хөгжлийн стратегиа холбож, хоёр орны 5 жилийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг сайтар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хоёр тал аялал жуулчлалын үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна. Сан-Томе ба Принсипийн хэрэгцээ шаардлагын дагуу чадах ядахаар туслан дэмжихэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100