CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын худалдааны төвийг түргэтгэн байгуулж байна

04-13-2017 11:25

Сурвалжлагч 12-нд Шанхай хотын захиргаанаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, "татан оруулах" болон "дэлхийн зах зээлд орох" нь Шанхайн олон улсын худалдааны төвийн гол тал болж, Шанхайд бүс нутгийн төв байртай үндэстэн дамнасан компани 580 байж, гадаад хөрөнгө оруулалттай судалгааны төв 411-д хүрч, Шанхайн аж ахуйн нэгжүүд дэлхийн 178 улс орон бүс нутгаар тархаж, Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийн гадаадад хөрөнгө оруулсан хэмжээ тус хотын нийт хэмжээний 70 хувийг эзэлж байна.

Шанхайн худалдааны зөвлөлийн дарга Шан Юй-ин хэлэхдээ, төвийн эдийн засаг нь Шанхайн эдийн засгийн онцлог зүйл болж байна. Өдгөө дэлхийн 580 үндэстэн дамнасан компани Шанхайд бүс нутгийн төв байраа байгуулж, 95-аас дээших хувь нь 2-оос илүү хүчин чадалтай. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 1 хувийг л эзлэх компаниудын орон нутгийн төв байр нь гадаадын хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгжийн 9 хувийн ашгийн орлого, 15 хувийн ашгийн нийт хэмжээг хангаж, үр ашиг нь илэрхий байна.

Түүнчлэн Шанхайд буй гадаад хөрөнгө оруулалттай 411 судалгааны төвийн 120 нь дэлхийн тэргүүний 500 аж ахуйн нэгжийн судалгааны төвийн жагсаалтад орж, тус тус Хятадын 1/4, 1/3 хувийг эзэлж байна. Эдгээр судалгааны байгууллагууд нь Шанхай хот дэлхийн инновацийн хүчин зүйлүүдийг ашиглаж, дэлхийд нөлөөлөх хүчин бүхий шинжлэх ухаан технологийн инновацийн төвийг байгуулах чухал хүчин болж байна.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100