CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилаа

04-12-2017 17:09

Синьхуа агентлагийн мэдээ: 12-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьжээ. Ши Жиньпин хэлэхдээ, "Эрхэм ерөнхийлөгч тантай утсаар ярьж байгаадаа баяртай байна. Хэдхэн хоногийн өмнө эрхэм ерөнхийлөгч тантай Мар-а-Лаго эдлэнд хийсэн уулзалт амжилт дүүрэн байж, Хятадын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгээс өндрөөр үнэлж байна. Эрхэм ерөнхийлөгчийн халуун дотно хүлээн авсанд талархаж байна" гэжээ.

Ши Жиньпин мөн хэлэхдээ, "Бид Мар-а-Лаго эдлэнд болсон уулзалтаар шинэ шатны Хятад, Америкийн харилцаа болон олон улс, бүс нутгийн хүнд чухал асуудлаар гүнзгий ярилцаж, чухал нийтлэг ойлголцолд хүрч чадсан. Би эрхэм ерөнхийлөгчтэй харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, сайн ажлын харилцааг бий болголоо. Дараагийн алхамд хоёр тал гадаад харилцаа аюулгүй байдал, иж бүрэн эдийн засгийн болон хууль эрх зүй, сүлжээний аюулгүй байдал, нийгэм, соёлын яриа хэлэлцээ зэрэг дөрвөн чухал яриа хэлэлцээгээр дамжин эдийн засгийн хамтын ажиллагааны "100 хоногийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэн, хоёр арми, хууль эрхзүй, интернетий сүлжээ, нийгэм соёлын зэрэг салбарт ойлголцож хамтран ажиллаж, олон улсын болон бүс нутгийн хүнд чухал асуудлаарх ойлголцол зохицуулалтаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааны хөгжилд шинэ боломжийг нээж, дэлхийн энх тайван болон хөгжлийг эрчимжүүлэхийн төлөө хамтран зүтгэх хэрэгтэй. Хоёр талын ажлын хэсэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эрхэм ерөнхийлөгчийн энэ жил Хятадад амжилттай айлчлахыг батлах хэрэгтэй гэжээ.

Дональд Трамп хэлэхдээ, Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд Ши Жиньпин дарга таныг хүлээн авч уулзсандаа баяртай байна. Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүний уулзалт маш амжилттай болсон. Хоёр орны тэргүүн нягт харилцаатай байх нь чухал юм. Америк, Хятад хоёр тал хамтдаа хичээн, өргөн цар хүрээнд ажил хэрэгчээр хамтран ажиллахыг би дэмжиж байна. Хятад улс дахь албан ёсны айлчлалыг хүсэн хүлээж байна гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн Солонгосын хойгийн асуудал зэрэг хамтын санаа тавьж байгаа асуудлаар санал бодлоо солилцжээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй байлгах зорилтыг Хятадын тал тууштай дэмжиж, тус хойгийн энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжин, энхийн аргаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна. Америкийн тал Солонгосын хойгийн асуудлаар байнга ойлголцож байхыг хүсч байна гэжээ.

\Д\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100