CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын гуравдагч талын цахим тооцооны хэмжээ 6 триллион юаниас давав

04-12-2017 17:24

 Интернет судалгааны байгууллагын IResearch зөвлөх компанийн сүүлийн үед гаргасан тайланд харуулснаар, 2016 оны 4-р улиралд, Хятадын гуравдагч талын цахим төлбөр тооцоо хийсэн худалдааны цар хэмжээ 6 триллион 100 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 71.2 хувиар нэмэгдэж, өнгөрсөн онуудын мөн үеийнхээс 16.2 хувь нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
 
"11-р сарын 11" -ний хямдралтай борлуулгын өдөр тохиосноор, өнгөрсөн орны 4-р улиралд цахим төлбөр тооцоо хийсэн хэмжээ анх удаагаа сондгой улирлын худалдаа хийсэн 6 триллион юаниас давсан байна. Үүнээс гадна, гар утсаар төлбөр тооцоо хийх явдал зохих нөлөө авчирсан ч одоогоор хэрэглэгчдийн төлбөр тооцоо хийх зуршил мөн л хувийн компьютерээс гар утас руу шилжих шатанд байгаа бөгөөд энэхүү явц нэлээд урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Иймээс цахим төлбөр тооцоо хийх явдал 2017 онд мөн л 12-15 хувийн өсөлтөө барих болно гэж IResearch зөвлөх компани үзсэн байна.

Худалдааны бүтцээс үзэхэд, 32.3 хувь нь интернет банк, 31.7 хувь нь хувийн бизнес, 22.5 хувь нь онлайн хэрэглэгчид байж ихэнх хувь хэмжээг тус тус эзэлжээ. Зах зээлийн байдлаас үзэхэд, Alipay нь илүү давуу байж, 42.7 хувийг эзэлсэн бол Tenрay 19.2 хувиар хоёрт, CUP 10 хувиар 3-рт орсон байна.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100