CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Солонгосын хойгийн асуудалд хүлээцтэй хандахыг онцлов

04-11-2017 11:14

10-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин өнөөгийн Солонгосын хойгийн байдлаар хэлэхдээ, холбогдох талууд хүлээцтэй байх ёстой гэжээ.

Мөн өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр, ойрын хугацаанд БНАСАУ 6 дахь удаагийн цөмийн туршилт хийх магадлал нэмэгдсээр байна. Мөн Америкийн нисэх онгоц тээвэрлэгч байлдааны онгоцнууд БНСУ-ын тэнгисийн ойр хавиар эргэлдэж, хойгийн байдал улам хурцдаж байна. Үүнийг Хятадын тал юу гэж үнэлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Хуа Чүнь-Ин хариулж хэлэхдээ, Солонгосын хойгийн байдалд Хятадын тал нягт анхаарал хандуулж байна. Өнөөгийн байдалд, талууд хүлээцтэй байж, бүс нутгийн байдлыг хурцатгах алхам хийхгүй байхыг хүсэж байна гэжээ.

Солонгосын цөмийн асуудлыг зохицуулахад " Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, 1953 оны гал зогсоох механизмыг энхийн гэрээгээр солих" үзэл баримтлал болон " БНАСАУ цөмийн туршилт, пуужингийн туршилтын ажиллагаагаа түр зогсоож, АНУ, БНСУ цэргийн сургуулилт хийхээ түр зогсоох" санаачилгыг Хятад улс дэвшүүлсэн нь зүй зохистой, шударга арга барил юм. Талууд нарийн тунгааж, бүтээлч санал дэвшүүлэхийг хүсэж байна гэж Хуа Чүнь-Ин хэлсэн байна.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100