CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Мьянмарын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийжээ

04-11-2017 10:50

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-нд Бээжинд Мьянмарын холбооны ерөнхийлөгч У Тин Киавтай хэлэлцээ хийсэн байна. Зовуур зүдүүрээ хамтатгах сайхан уламжлалаа баримталж, харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх хамтын ажиллагааны чиг хандлагыг баримтлан Хятад Мьянмарын харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэн хоёр орны ард түмэнд буян эдлүүлэхийг ахиулах хэрэгтэй гэж хоёр төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрчээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Мьянмар дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турш хоёр орны харилцаа энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр урт удаанаар хөгжиж хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээсэн юм. Мьянмартай харилцаа хөгжүүлэхээ Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж, Мьянмарын талтай хамтаар хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхлын үүднээс Хятад Мьянмарын харилцааг зөв чиглэлээр хөгжүүлж, тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлэн хэзээ үүрд сайн хөрш, сайн найз, сайн ах дүү, сайн түнш байх болно гэжээ.
У Тин Киав хэлэхдээ, Мьянмар Хятад 1950 онд дипломат харилцаа тогтоосноос нааш, хоёр орны харилцаа энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр сайнаар хөгжиж ирсэн юм. Мьянмар Хятадын харилцаа уламжлалт ах дүүгийн харилцаа байснаа тал бүрийн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны харилцаа болон хөгжсөн юм. Мьянмарын хөгжилд Хятадын талын туслалцаа үзүүлж, олон улсын тавцанд хүчтэй дэмжлэг үзүүлснийг Мьянмарын тал мартахгүй юм, Мьянмарын засгийн газрын үндэстний эвлэрэл зохицол, эдийн засаг нийгмийн хөгжил, ардын амьдралаа сайжруулах зэрэг талын хүчин чармайлтад Хятадын тал дэмжлэг үзүүлсэнд баярлаж байна. Мьянмар нэг Хятадын бодлого баримталж "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хоёр талын дэд бүтцийн тоног төхөөрөмжийн байгуулалт, хилийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс зэрэг салбарын чухал хамтын ажиллагааны байгуулалтыг эрчимжүүлэн, хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэн, олон улс бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт хамтын ажиллагаагаа нягт болгоход бэлэн байна гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр төрийн тэргүүн хоёр орны эдийн засаг техник, эм эмнэлэг, биеийн тамир спорт, зам тээвэр, ойн аж ахуй, соёлын өв зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100