CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Норвегийн ерөнхий сайд Эрна Сульбергтай уулзав

04-11-2017 10:58

 Хятад улсын дарга Ши Жиньпин 10-нд Ардын Их Хурлын Ордонд Норвегийн ерөнхий сайд, хатагтай Эрна Сульбергийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин, Норвеги бол БНХАУ-ыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн барууны орнуудын нэг бөгөөд Хятадын зах зээл, эдийн засгийн байр суурийг хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн Европын орнуудын нэг юм. Хятад, Норвеги дипломат харилцаа тогтоосноос хойших 63 жилд найрамдал, хамтын ажиллагаа хоёр орны харилцааны гол урсгал болсоор ирэв. Хятад, Норвегийн харилцаа эрүүл тогтвортой хөгжих нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэхээр гол болгосон олон улсын шинэлэг харилцаа болгон бүтээн байгуулахад бодит их ач холбогдолтой гэжээ.

Ши Жиньпин: Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны эдийн засаг харилцан нөхөх тал сайтай, хамтын ажиллагааны суурь зузаан нөхцөл боломжийг ашиглан, хоёр талын тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг чухалчлан ахиулах хэрэгтэй. Хоёр тал "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлж, Европ, Азийн эх газрын дэд бүтцийн түншлэл, хамтын хөгжлийг урагшлуулж болох юм. Хятадын тал Норвегийн талтай хамт Умард туйлын судалгаа, нөөц баялгийн ашиглалт, бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хятад улс 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулна. Норвегийн талтай өвлийн спортын салбарын харилцаа солилцоогоо эрчимжүүлж, өвлийн спортын наадам тэмцээн зохион байгуулах арга туршлагаа хуваалцахад бэлэн байна гэв.

Хатагтай Эрна Сульберг: Хятад улсад дахин айлчилж байгаадаа баяртай байна. Норвегийн тал "Нэг Хятад" бодлого баримталж, Хятадын талын гол чухал ашиг сонирхол, анхаарч буй асуудлыг дээд хэмжээнд чухалчилж, бодит үйл ажиллагаагаар хоёр орны харилцааны хөгжлийн улс төрийн суурийг сайтар хамгаалах болно. Норвегийн тал Хятадын талтай хоёр орны дээд зиндааны харилцаа холбоогоо нягтшуулж, шинэ гараанаас хоёр талт харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна. Хятадын талын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилгыг Норвегийн тал дэмжинэ гэжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100