CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Америкийн конгрессын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

04-11-2017 11:28

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-нд Жүн Наньхайд Америкийн шинэ конгрессын сенатын болон төлөөлөгчдийн танхимын Хятадад айлчилсан анхны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Ли Кэчян: Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон 38 жилийн турш хоёр орны харилцаа олон бэрхшээл туулсан ч ерөнхийдөө тасралтгүй хөгжиж, түүхэн амжилт гаргасан юм. Хэд хоногийн өмнө Ши Жиньпин дарга АНУ-ын ерөнхийлөгчтэй амжилттай уулзалт хийж, чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцаа хөгжих үндсэн чиг хандлагыг тодорхойлсон юм. Бид Америкийн талтай олон салбар дахь хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан хүндэтгэн, харилцан ашигтай байх үндсэн дээр хоёр орны харилцааг улам хөгжүүлэн, хоёр ард түмэнд үр ашиг хүртээхэд бэлэн байна гэжээ.

Америкийн конгрессын хоёр танхимын төлөөлөгчид: Хятадтай харилцаа хөгжүүлэх нь Америкийн хувьд хоёр талын чухал харилцаа болно. Хятад улс хөгжлийн явцдаа тасралтгүй шинэ амжилт гаргахыг Америкийн тал хүсэж байна. Америкийн конгресс Хятадтай хэлхээ холбоогоо эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

/Баатар орчуулав/

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100