CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Египетэд болсон террорист халдлагад эмгэнэл илэрхийлэв

04-11-2017 11:05

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-нд Египетийн ерөнхийлөгч Абдел-Фаттах Аль-Сисид эмгэнэлийн цахилгаан илгээж, 9-нд Египетийн Танта болон Александр хотын Коптик сүмд гарсан террорист халдлагын хэрэгт хохирсон гэм буруугүй хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, ерөнхийлөгч Аль-Сиси, нас барагсдын ар гэрийнхэн болон бэртэж шархадсан хүмүүстэй чин сэтгэлээсээ уй гашууг нь хуваалцаж буйгаа илэрхийлэв.

Ши Жиньпин цахилгаандаа, Хятадын тал аливаа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцэх бөгөөд энэ удаа гарсан балмад халдлагын хэргийг хатуу зэмлэн буруушааж байна. Хятадын ард түмэн Египетийн ард түмний талд гуйвшгүй зогсож, Египетийн тал улс орныхоо аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах, терроризмд цохилт өгөхийн тулд гаргасан хичээл зүтгэлийг дэмжих болно гэж тэмдэглэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100