CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хамгийн олон жил ажиллаж буй зочид буудал

04-10-2017 15:23

Дэлхийд хамгийн олон удаан жил ажиллаж буй зочид буудал нь Японы Хаяакава тосгонд байдаг байна. 705 онд байгуулагдаж байсан “Нишияама Онсен Кэйүнкан” нэртэй уг зочид буудал 1312 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа гэнэ. Зөвхөн засвар, шинэчлэл хийхийн тулд л түр хаалгаа барьж байжээ. Энэ бүх хугацаанд нийт 52 удаа шинэчлэгдэж байсан бөгөөд нэг удмын гэр бүл, хойч үе нь ажиллуулсаар байна.
Япон үндэсний хэв маяг, орчин үеийн загварыг хослуулан хамгийн сүүлийн засвар, шинэчлэлт 1998 онд хийгдсэн байна. Хэдийгээр зурагт болон интернэт байхгүй ч та энд зочилсноор сайхан амарч авах бүхий л боломж бүрдсэн байдаг байна. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100